КОВИД-19 | АНУ-д хоногт 1904 хүн нас баржээ

КОВИД-19 | АНУ-д хоногт 1904 хүн нас баржээ

АНУ-д коронавирусний халдварын улмаас хоногт 1904 хүн нас баржээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр энэ нь тус улсад нас баралтын тоо өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлт юм.

АНУ-д өнөө өглөөний /2020.04.10/ байдлаар 465750 тохиолдол бүртгэгдэж, 16672 хүн нас барж, 25960 хүн эдгэрээд байна.

АНУ урд шөнө зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлын тоогоороо өмнөх өдрүүдийн рекордыг давжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улс коронавирусний халдварын оргил үеэс гарсан бөгөөд зарим мужид тархалт буурах хандлага ажиглагдаж байгаа гэжээ. Гэхдээ тэрбээр энэ долоо хоногийн хамгийн их нас баралттай долоо хоног болно гэж мэдэгдсэн юм. Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлснээр иргэд “COVID-19”-ийн тархалттай тэмцэх арга хэмжээг дагаж мөрдсөн ч 100-240 мянган хүн нас барах эрсдэлтэй байна гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.