2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.