"Маскаа зүүцгээе" аян хэрэгжинэ
"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 13-наас "Маскаа зүүцгээе" аяныг орон даяар хэрэгжүүлнэ. Амны хаалтаа тогтмол зүүж, бие биедээ шаардлага тавихыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхаарууллаа.
"Маскаа зүүцгээе" аян 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм байна. Шинэ төрлийн коронавирусээс хамгаалах үүднээс амны хаалт байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг Эрүүл мэндийн яамнаас сануулсаар байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.