Улаан-Үдэд монгол иргэн тусгаарлагджээ
Энэ сарын 10-нд Москва - Новосибирск - Улаан-Үд чиглэлийн онгоцоор Буриадад ирсэн 50 настай монгол иргэн өндөр халуунтай байсан тул “Байкал” нисэх буудалд буунгуут нь Буриадын Халдвартын эмнэлэгт тусгаарласан байна.
Коронавирусний эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Дараагийн шинжилгээг 10 хоногийн дараа хийх бөгөөд тэр болтол Улаан-Үдэд тусгаарлагдах юм.
Тус иргэн нутгийнхны хамт Монголд харих гэж байсан бөгөөд бусдаас нь ямар нэг шиж тэмдэг илрээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.