ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо

ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо

ХӨСҮТ-д энэ сарын 12-нд коронавирусний сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 20 хүний нэгээс нь коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол 17 болж  байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ээс мэдэгдлээ.

Өнгөрсөн  өдөр нийт 232 шинжилгээ хийснээс ийнхүү нэг тохиолдол илэрч, бусад нь сөрөг  гарчээ. Энэ сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74, мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын шугамаар буюу уушгины хатгалгаагаар өвдсөн 13 хүнээс шинжилгээ авахад хариу сөрөг гарчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “Нийт батлагдсан тохиолдлоос 4 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 хүн эмчлүүлж, хяналтад байна. Эмчилж эдгэрээд гарсан эхний 2 хүн тусгаарлах байранд 14 хоносон. Тэдэнд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэдий ч гэртээ 14 хоног ажиглалт, хяналтад байна. Бид холбоо харилцаатай байж хяналтаа үргэлжлүүлнэ” хэмээв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн ажиглалт, эмчийн хяналтад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гуравдугаар сард ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн иргэд байна 2020-04-13

Италид хөл бөмбөгийн тэмцээнийг 2021 он хүртэл үзэгчгүй явуулж магадгүй 2020-04-13

Коронавирусээр халдварласан хоёр иргэн БҮРЭН ЭДГЭРЧ, гэртээ харилаа 2020-04-13

Коронавирусний халдвар томуугаас 10 дахин өндөр байна 2020-04-13

Японы алдарт GLAY хамтлаг 10 сая иэн, 5000 маск хандивлалаа 2020-04-13

ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо 2020-04-13

Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ 2020-04-13

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 2020-04-13

Өмгөөлөгч тусгаарлагдсан үндэслэлээр Ш.Мөнгөншагайг шүүх хурал хойшиллоо 2020-04-13

КОВИД-19 | Зөөвөрлөгдөн тархахаас голомтлон тархах руу маш богино хугацаанд шилжиж байна 2020-04-13

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хандивын аянд нэгдлээ 2020-04-13