Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ

Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ

КРАСНОЯРСК. /Буриад Үнэн/. Бүгд Найрамдах Буриад Улсад коронавирусээр халдварласан хүний тоо өнгөрсөн амралтын өдрүүдэд  86 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. 

"Даваа гаргийн байдлаар Буриадад  "COVID-2019" халдварын 86 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 17 хүн эмчилгээгээ амжилттай дуусгаж, эмнэлгээс гарсан бол 1 хүн нас баржээ. Одоогоор 68 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. 

Халдвар авсан хүмүүсийн дунд 14 хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 29 хүн байгаагаас 8 нь 65-аас дээш насныхан аж. Харин эрчимт эмчилгээний тасагт 6 хүн хэвтэж байгаагаас 1 хүнд хиймэл амьсгалын аппарат зүүжээ.


Буриад улсад тахлын голомтын хил хязгаарыг тодорхойлох, ойр хавьтлын тохиолдлуудыг олж илрүүлэх, эмнэлгийн ажиглалт, лабораторын судалгаа шинжилгээг хийх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах зэргээр цар тахалтай тэмцэх арга хэмжээг явуулж байна. Одоогоор өвчтөнүүдтэй ойр хавьталтай байсан 2834 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Нийт 9 иргэнээс сэжиг бүхий тохиолдол илрээд байгаа бөгөөд тэдний шинжилгээг Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Италид хөл бөмбөгийн тэмцээнийг 2021 он хүртэл үзэгчгүй явуулж магадгүй 2020-04-13

Коронавирусээр халдварласан хоёр иргэн БҮРЭН ЭДГЭРЧ, гэртээ харилаа 2020-04-13

Коронавирусний халдвар томуугаас 10 дахин өндөр байна 2020-04-13

Японы алдарт GLAY хамтлаг 10 сая иэн, 5000 маск хандивлалаа 2020-04-13

ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо 2020-04-13

Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ 2020-04-13

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 2020-04-13

Өмгөөлөгч тусгаарлагдсан үндэслэлээр Ш.Мөнгөншагайг шүүх хурал хойшиллоо 2020-04-13

КОВИД-19 | Зөөвөрлөгдөн тархахаас голомтлон тархах руу маш богино хугацаанд шилжиж байна 2020-04-13

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хандивын аянд нэгдлээ 2020-04-13

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын ажилтай танилцлаа 2020-04-13