Коронавирусээр халдварласан хоёр иргэн БҮРЭН ЭДГЭРЧ, гэртээ харилаа

Коронавирусээр халдварласан хоёр иргэн БҮРЭН ЭДГЭРЧ, гэртээ харилаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д 20 хүнийг нэмж тусгаарласан. Тэдгээр иргэдийн нэгэнд нь коронавирус илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан халдварын тоо 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эмчлэгдэж гарсан. ХӨСҮТ-д 13 иргэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 232 хүнээс шинжилгээ хийсэн. Үүнд нэг халдвартай тохиолдол илэрсэн. Бусад нь шинжилгээгээр сөрөг гарсан.

Өчигдөр ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11, Сэлэнгэ аймагт тусгаарласан дөрвөн хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын шугамаар 13 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Эмчлэгдэж эдгэрээд, тусгаарлалтад гарсан эхний хоёр хүнээс хоёр удаа шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Тэд ажиглах байрнаас шилжиж, гэртээ гарсан. Гэхдээ гэртээ 14 хоног тусгаарлалтад байна. Бид энэ хүмүүстэй харилцаатай байж, давтан шинжилгээг шат дараатай хийнэ” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020.04.13 өдрийн дэлхий даяар COVID19 халдварт өвчний мэдээ 2020-04-13

Дэлхийн хэмжээнд сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 85 гаруй мянгаар нэмэгдсэн 2020-04-13

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу 2020-04-13

Гуравдугаар сард ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн иргэд байна 2020-04-13

Италид хөл бөмбөгийн тэмцээнийг 2021 он хүртэл үзэгчгүй явуулж магадгүй 2020-04-13

Коронавирусээр халдварласан хоёр иргэн БҮРЭН ЭДГЭРЧ, гэртээ харилаа 2020-04-13

Коронавирусний халдвар томуугаас 10 дахин өндөр байна 2020-04-13

Японы алдарт GLAY хамтлаг 10 сая иэн, 5000 маск хандивлалаа 2020-04-13

ХӨСҮТ: Нэг иргэний хариу ЭЕРЭГ гарч, халдварын тохиолдол 17 боллоо 2020-04-13

Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 86 болж нэмэгджээ 2020-04-13

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 2020-04-13