Ж.Бямбадорж: Хуулийн байгууллага Г.Загдаад арга хэмжээ авах цаг нь болсон

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.13/ мэдээлэл хийлээ. Учир нь, түүний "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд ил болсон байдаг.
Тэрбээр дээрх мэдээлэлд тайлбар өгөхдөө "Хүний эрхийн үндэсний комисс өдөр шөнөгүй ажилладаг. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагатай холбоотой мэдээлэл байна. Г.Загдаа өөрөө бичлэг хийгээд цацсан байсан. Тэр хүн ямар зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх. Хүний эрхийн үндэсний комисс ажиллах 20 жилийнхээ хугацаанд ямар ч байгууллага, албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд 2019 оны нэгдүгээр сард дийлдэхгүй нэг газар гарч ирсэн. Бид аргаа бараад цагдаа, прокурорын байгууллагад хандсан. Монгол Улс ядарсан иргэдийнхээ асуудлыг анхааръя гэж байгаа бол хуулийн байгууллага Г.Загдаад арга хэмжээ авах цаг нь болсон" гэх тайлбарыг өглөө.
эх сурвалж https://zindaa.mn/36rm
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.