Б.Амархүүг ХОРИХ 401-р АНГИД ялыг нь эдлүүлж байна
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж, хоёр жилийн хорих ял оноосон юм.
Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ялыг нь эдлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.