Энэ оны тахийн ууган унага мэндэлжээ
Нэгэн үе тахь "мөхөх аюулд орлоо" хэмээн халаглаж харамсах хүмүүс олон байсан цаг саяхан. 1960-аад оны сүүлээр байгальд зэрлэгээр тааралдахаа больсноор тахийг устсан хэмээн үзэх болсон. Монголын баруун өмнөд хэсэгт орших зүүн гарын говьд хамгийн сүүлд үлдсэн тахь нутагшиж байсан нь түүх болжээ.
Гэвч 2011 оноос Монгол Улс Чехийн засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран тахь сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үр дүнд одоогоор Говь-Алтайн тахийн талд говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 270 гаруй толгой тахь сэргээн нутагшиж байна.
Тэгвэл энэ сарын 8-нд Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн тахийн ус нэртэй газар ажнай азаргатай сүрэгт зур гүү унагалжээ. Энэ оны тахийн ууган унага сэргэлэн цовоо байж, өвсөнд орж, хэвийн бойжиж байгаа талаар тус бүсийн хамгаалалтын захиргааны газар мэдээлж байна.
Эх сурвалж http://www.mnb.mn/i/205301
МҮОНРТ-ийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.