КОВИД-19: Вирусийн эсрэг зүүлт халдвараас хамгаалахгүй

КОВИД-19: Вирусийн эсрэг зүүлт халдвараас хамгаалахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков орон нутгийн захирагч нартай хийсэн цахим уулзалт дээр вирусээс хамгаалагч гэж нэрлэгдсэн зүүлттэй сууж байсан нь хэвлэлийнхний анхааралд өртсөн.

Сэтгүүлчид түүнээс энэ зүүлтийг Ерөнхийлөгчийн тамгын газрынханд тараан өгсөн үү гэж асуухад Д.Песков “Би өөрөө худалдаж авсан. Вирусийн идэвхжилийг дардаг эд” гэж хариулсан юм.

Харин вирус судлаач, эрдэмтэн Ариан Дэвисон “Вирусийн эсрэг энэ зүүлт бол ямар ч хамгаалалт болохгүй. Залилан мэхлэгчдийн бүтээл” гэж тайлбарласан байна.

Thairesidents.com цахим хуудсанд бичсэнээр Таиландад энэ зүүлтийг маш их хэмжээгээр худалдаалж байгаа гэнэ. Таиландын Засгийн газраас вирусийн эсрэг зүүлт худалдан авсан хүмүүс амны хаалт зүүж, гараа ариутгахаа больсон нь коронавирусний халдвар тарахад нөлөөлж байна гэж үзэн, хураан авах арга хэмжээ авч байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.