Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Л өвчний улмаас нас баржээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан хэрэг гарлаа. Тэрээр цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.
Эмчилгээг үргэлжлүүлж байх явцад түүний биеийн байдал хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан боловч харамсалтай нь өвчтөн нас баржээ. Талийгаач нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд байсан аж.
Эх сурвалж зиндаа.мн
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.