Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.
- Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
- Теле хичээлийг зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулна.
Сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулна.
- Их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8, 9-ний өдөр цахимаар явуулна.
- Есдүгээр анги төгсөж байгаа сурагчдыг улаан шугамаар хасахгүй.
Эрээн, Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын 50 иргэнийг авчирна.
- Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ.
- Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно.
- Онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.