ОХУ-д суралцдаг оюутнуудын дөрөвний нэг нь эх орондоо иржээ

ОХУ-д суралцдаг оюутнуудын дөрөвний нэг нь эх орондоо иржээ

Өнөөдрийн байдлаар ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын дөрөвний нэг гаруй нь сургуулийнхаа захиргааны зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу нутаг буцаад байна гэж тус улс дахь манай ЭСЯ-наас мэдээллээ. 

ОХУ-д 4000 орчим монгол оюутан суралцдагаас 800 нь Москва хотод байдаг.

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 21 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тархалт ойрын хоёр долоо хоногийн хугацаанд оргил үедээ  хүрнэ гэж мэргэжлийн хүмүүсийн үзэж байна.

Иймд ОХУ-д улсад байгаа иргэдийг “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг чанд мөрдөхийг ЭСЯ-наас зөвлөж байна.

Эргэн сануулахад энэ сарын 11-нд ОХУ-аас эх орондоо ирсэн 13 оюутнаас шинэ коронавирусний халдвар илэрсэн тухай өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.