Гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэдэд тусламж олгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэдэд тусламж олгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гадаадад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

"COVID-19"-ийн улмаас олон улс орон хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч байна. Одоогоор 34 улсад амьдарч буй 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т гаргаад буй юм. Үүнээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32,  оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байна. Иймд гадаадад байгаа иргэдээ төрөөс санхүүгээр дэмжих ёстой хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэнд сард 500 ам.долларын дэмжлэг олгох асуудлыг тусгасан байна.

Гадаадад Монгол улсын 200 мянга орчим иргэн амьдарч байна. Үүнээс санхүүгийн дэмжлэг олгох шаардлагатай 50 мянган иргэн байгаа хэмээн төсөл санаачлагч тооцжээ. Нэг иргэнд сард 500 ам.долларын тусламж олгоно гэж тооцвол 6 сарын хугацаанд нийт 417.2 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.