Г.Загдаа гомдол гаргасан ч шүүх түүнийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Г.Загдаа гомдол гаргасан ч шүүх түүнийг үргэлжлүүлэн хорихоор боллоо
"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй гэх шалтгаанаар  түүнийг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол/, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2/ 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдааг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүхийн ерөнхий шүүгчид дээрх шийдвэрийг эсэргүүцсэн гомдол гаргасан байна. Улмаар өнөөдөр /2020.04.15/ яллагдагчийн гомдлыг хэлэлцэж, Г.Загдааг цагдан хорих шийдвэр нь  хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.