Шатахууны үнэ 150-320 төгрөгөөр БУУРЧЭЭ

Шатахууны үнэ 150-320 төгрөгөөр БУУРЧЭЭ

Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр /2020.04.15/ шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.долларын хооронд хэлбэлзэж байсныг мэдээллийн эхэнд онцоллоо.

Энэ сарын 15-ны өдрөөс шатахууны үнэ буурна гэдгийг УУХҮ-ийн сайд өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл АМГТГ  Монгол Улсад шатахууны жижиглэнгийн үнэ хэдэн төгрөгөөр буурсныг  танилцууллаа.

 Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан гэж мэдэгдлээ.

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгааг танилцуулъя.

"Сод Монгол" ХХК , "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг

"Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод өчигдрийн байдлаар хотын төв хэсгээр шатахууны үнэ  буусан. Цаашид жижиглэнгийн үнийг жигд буулгана гэдгээ мэдэгдсэн гэж АМГТГ-аас мэдээллээ.

Бөөний үнийн  тухайд "Магнай Трейд ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг, "Шунхлай" ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, "Ай Си Ай Си" ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурчээ.

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.

Үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36,  ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

Энэ сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9815 тн нийт 18 752 тн

 Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн,  Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн

 Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22 953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж иржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.