President Trump: "We have to get our sports back. I'm tired of watching baseball games that are 14 years old."
Доналд Трамп: Спортоо эргүүлэн авчрах хэрэгтэй
![Доналд Трамп: Спортоо эргүүлэн авчрах хэрэгтэй](http://olnodo.com/media/images/5e96cacf873c6.jpg)
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Америкийн спортын гол лигүүд болох бейсбол, америк хөл бөмбөг, хоккей, сагсан бөмбөгийн лигийн удирдагчидтай уулзах бодолтой байгаагаа ярилаа.
Доналд Трамп “Бид спортоо эргүүлэн авчрах хэрэгтэй. Би хуучны бейсбол үзсээр залхаж байна. Бид лигүүдийн тэргүүн нартай уулзаж, саяхан дэлхийн том эдийн засаг байсан спортоо хэрхэн сэргээн босгох талаар хэлэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.
АНУ-д бүх спортын тэмцээн уралдаан шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас зогссон. Одоогийн байдлаар АНУ-д энэ өвчнөөр 25 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.