Казахстанд коронавирусний улмаас нас барсан хүний тоо 15 болж нэмэгджээ

Казахстанд коронавирусний улмаас нас барсан хүний тоо 15 болж нэмэгджээ

Казахстан улсад коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 15 болж нэмэгдсэн тухай тус улсын онцгой байдлын дэглэм хангах комиссын дэргэдэх шуурхай штаб мэдээлсэн байна.

Одоогоор Казахстанд коронавирусний халдварын 1275 тохиолдол бүртгэгдээд байна. Гуравдугаар сарын 16-наас хойш үйлчилж буй онцгой байдлын дэглэмийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дөрөвдүгээр сарын эцэс хүртэл сунгажээ.

Халдварын улмаас нас барсан тохиолдол сүүлд Костанай мужид бүртгэгдсэн бөгөөд өвчтөн 75 настай байжээ.

Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 3 дугаар сарын 11-нд зарласан юм. Одоогоор дэлхийн дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо 2 сая даваад байгаа бол 126811 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Болдсайхан: Өвөл ханиад нь хүндэрсэн бол шинжилгээ өгөх хэрэгтэй 2020-04-15

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2020-04-15

"Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг ЗУРГААН САРААР сунгалаа 2020-04-15

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 778.3 тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ 2020-04-15

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо 2020-04-15

Казахстанд коронавирусний улмаас нас барсан хүний тоо 15 болж нэмэгджээ 2020-04-15

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 8800 хүн коронавирусний халдвар авч, 174 хүн нас баржээ. 2020-04-15

“UFC” хувийн арал дээр тэмцээн явуулахыг зорьж байна 2020-04-15

Нийслэлийн Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлалаа 2020-04-15

Доналд Трамп: Спортоо эргүүлэн авчрах хэрэгтэй 2020-04-15

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ 2020-04-15