БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав

БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав

БНСУ коронавирусний цар тахлын үеэр цагаачлалын албанд дугаарлах хүмүүсийг цөөлөх зорилгоор тус улсад оршин суух эрх нь ойрын хугацаанд дуусах гадаадын 60 мянган иргэний визийг гурван сараар сунгалаа. Энэ тухай тус улсын Хууль зүйн яамнаас пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тус улс хоёрдугаар сарын 24-нд бүртгэлтэй 130 мянга гаруй гадаадын иргэний визийг тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ удаад тавдугаар сарын 31-нээс өмнө виз нь дуусах хүмүүст хамаарах аж. Гэхдээ Е-9 буюу мэргэжлийн бус ажлын, Е-10 буюу далайн багийнхны визийг автоматаар сунгахгүй, тэд онлайнаар сунгуулах хүсэлтээ гаргах юм байна.

Гадаадын иргэдийн визийг сунгаснаар цагаачлалын албанд ирэх хүний тоо цөөрнө гэж үзэж байна. Учир нь цагаачлалын албаны ажлын 30 хувийг визээ сунгуулах хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдөл эзэлдэг. Энд визээ сунгуулах хүсэлт өдөрт дунджаар 2600 орчим ирдэг байна.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 10423-т хүрч, 6900 хүн эдгэрсэн бол 204 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос улсад тусгаарлалтад байсан иргэн загасчлахаар гадагш гарчээ 2020-04-08

Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ 2020-04-08

БНСУ-д хоёрдугаар сарын сүүлээс хойших хамгийн цөөн тохиолдол бүртгэгдлээ 2020-04-09

БНСУ-д ажилладаг залууд туслан нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэжээ 2020-04-09

Өмнөд Солонгост тусгаарлагдаж буй иргэдийг цахим бугуйвчаар хянахыг дэмжжээ 2020-04-09

БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав 2020-04-09

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй 2020-04-09

БНСУ-д очсон монгол иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-09

Э.Ижилболд: Иргэдийн анхаарал сулармагц “COVID-19” халдварын тархалт огцом нэмэгдсэн 2020-04-10

Монголоос БНСУ-д очсон иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-10

БНСУ-д коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-10