“Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

“Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө.


Манай улсад өнөөдрийн байдлаар 1669 хүн тусгаарлалтад байгаа юм байна.

Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Харин ОХУ-аас ирж “Амар” зочид буудал ирж тусгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.