Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана

Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө.  “Сovid-19” цар тахалтай холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тохилог, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байрны асуудлыг шийдвэрлэсэн юм.
Тус явуулын ажлын байр нь компьютер, утасгүй интернэтийн сүлжээ, камер хяналт, цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон, шуурхай удирдлагын төвтэй интернэтээр шууд холбогдож, мэдээллийг дамжуулах, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнээс гадна 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ээлжээр амрах боломжоор хангаж эвхэгддэг ор, халаагуур болон гал тогооны хэрэгслийг байрлуулсан байна.
Нийслэлийн хувьд товчоодод стандарт хангасан явуулын ажлын байрны асуудлыг цаашид шат дараалан шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүнд нөхцөлд ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ая тухтай, шуурхай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-04-16

“Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ 2020-04-16

ЭМЯ: ОХУ-д бага насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгджээ 2020-04-16

Гадаад өвчтөнүүд эмчилгээний зардлаа өөрсдөө төлөхийг анхаарууллаа 2020-04-16

АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна 2020-04-16

Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана 2020-04-16

КОВИД-19 | Орост вирус шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна 2020-04-16

Үржлийг хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойнд хийнэ 2020-04-16

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилна 2020-04-16

“Сонгдо”-д байсан хоёр иргэнээс давтан шинжилгээгээр халдвар илрээгүй 2020-04-16

Өвөр Монгол энэ жил 130 тэрбум юанийн төсөл хэрэгжүүлнэ 2020-04-16