АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна

АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна

Коронавирусний тархалттай тэмцэхэд тусламж болгон ОХУ руу хиймэл амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлжээ.

“ОХУ-д амьсгалын аппарат хэрэгтэй байгаа гэж бодож байна. Одоо Москвад хүнд нөхцөл байдалтай байна, бид тэдэнд тусална” гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Итали, Испани, Франц зэрэг амьсгалын аппарат хэрэгтэй байгаа бусад оронд ч мөн АНУ тусламж үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. “Амьсгалын аппарат хэрэгтэй байгаа бусад оронд ч бид тусална. Бид эмнэлгийн энэ тоног төхөөрөмжийг олноор нь үйлдвэрлэнэ" гэж Трамп хэлжээ

ОХУ өмнө нь коронавирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий нисэх онгоцоо АНУ руу илгээсэн билээ. Энэхүү ачааг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Оросын Агаар, сансрын хүчний Ан-124 онгоцоор Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд хүргэжээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-д коронавирусний халдварын 24 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 198 хүн нас барсан бол АНУ-д 630 мянга гаруй хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 30 мянга давсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Монгол наадам цогцолбор"-ын хилийн цэсийг баталгаажуулна 2020-04-16

Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-04-16

“Амар” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ 2020-04-16

ЭМЯ: ОХУ-д бага насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгджээ 2020-04-16

Гадаад өвчтөнүүд эмчилгээний зардлаа өөрсдөө төлөхийг анхаарууллаа 2020-04-16

АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна 2020-04-16

Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана 2020-04-16

КОВИД-19 | Орост вирус шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна 2020-04-16

Үржлийг хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойнд хийнэ 2020-04-16

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилна 2020-04-16

“Сонгдо”-д байсан хоёр иргэнээс давтан шинжилгээгээр халдвар илрээгүй 2020-04-16