Үржлийг хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойнд хийнэ

Үржлийг хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойнд хийнэ

Золбин нохойн тоог бууруулах зорилгоор энэ жил 1500 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийж, гэр хорооллын эзэнтэй 20 мянга гаруй нохойг бүртгэлжүүлж вакцин, туулгад хамруулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран жил бүр золбин нохой, муурны тоо толгойг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлуудыг зохион байгуулсан юм.

2016 онд 1500, 2017 онд 2000, 2018 онд 1876, 2019 онд 1000 нохойд буюу нийт 6376 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр 600 мянга гаруй эзэнгүй, золбин нохой бий болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна.

Нохой золбирох нь тэжээж буй иргэдийн хариуцлагатай шууд хамааралтай аж. Учир нь иргэд нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавьж байгаа нь хяналтгүй үржилд орох нөхцлийг үүсгэж, золбин нохойн механик өсөлтийг бий болгосоор байгаа юм. Мөн тэжээсэн нохойноосоо гарсан эм гөлөгийг төөрүүлж гудамжинд хаяж байгаа нь золбин нохойн тоо өсөхөд шууд нөлөө үзүүлж байна.

Иймд иргэд мал эмнэлгийн газарт хандаж тэжээж байгаа нохойн үржлийг хязгаарлуулах, нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавихгүй байхыг уриалж байна. Хэрэв иргэд энэ үүргээ биелүүлж чадвал хот золбин нохой, муургүй байх боломж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: ОХУ-д бага насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгджээ 2020-04-16

Гадаад өвчтөнүүд эмчилгээний зардлаа өөрсдөө төлөхийг анхаарууллаа 2020-04-16

АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна 2020-04-16

Р.Дагва: Хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангана 2020-04-16

КОВИД-19 | Орост вирус шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна 2020-04-16

Үржлийг хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойнд хийнэ 2020-04-16

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилна 2020-04-16

“Сонгдо”-д байсан хоёр иргэнээс давтан шинжилгээгээр халдвар илрээгүй 2020-04-16

Өвөр Монгол энэ жил 130 тэрбум юанийн төсөл хэрэгжүүлнэ 2020-04-16

Дэлхий дахинд нийт 70 гаруй вакцин боловсруулж, гурвыг нь туршжээ. 2020-04-16

Хүнсний ногооны импортын татварыг нэмэх тогтоолын төслийг дэмжив 2020-04-16