КОВИД-19: Улиасны цагаан хөвөн халдвар тараах эрсдэлтэй

КОВИД-19: Улиасны цагаан хөвөн халдвар тараах эрсдэлтэй

ОХУ-ын вирус, харшил судлаач эрдэмтэн Надежда Логина Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө улиасны унгирал буюу цагаан хөвөн коронавирусний халдвар тараах эрсдэл тун өндөр гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Хэрэв зургаадугаар сар гэхэд халдвар дарагдахгүй бол маш хэцүү үе ирнэ. Учир нь улиасны унгирал вирус тараах магадлал тун өндөр. Тэгснээр харшилтай хүмүүс коронавирусний халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэг болж хувирна. Дэлхийн хүн амын 20 хувь нь эрсдэлтэй болох юм” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.