БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусний халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (сүүлийн 48 цагийн дотор хийгдсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.

БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ 2020-04-08

БНСУ-д хоёрдугаар сарын сүүлээс хойших хамгийн цөөн тохиолдол бүртгэгдлээ 2020-04-09

БНСУ-д ажилладаг залууд туслан нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэжээ 2020-04-09

Өмнөд Солонгост тусгаарлагдаж буй иргэдийг цахим бугуйвчаар хянахыг дэмжжээ 2020-04-09

БНСУ гадаадын 60 мянган иргэний визийг 3 сараар сунгав 2020-04-09

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй 2020-04-09

БНСУ-д очсон монгол иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-09

Э.Ижилболд: Иргэдийн анхаарал сулармагц “COVID-19” халдварын тархалт огцом нэмэгдсэн 2020-04-10

Монголоос БНСУ-д очсон иргэдээс коронавирусний халдвар илрээгүй 2020-04-10

БНСУ-д коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдлээ 2020-04-10

БНСУ-ын парламентын сонгууль эхэлжээ 2020-04-10