БНСУ-д очсон монгол иргэдээс коронавирусний халдвар илрээгүй
Энэ сарын 8-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэгээр БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас няцаалаа.
Манай улс дотооддоо коронавирусний халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдвартай 12 хүн одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Худал мэдээлэл тарааж иргэдийг айдаст автуулах нь дархлаа сулруулах уршигтайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.