Цэргийн төв эмнэлэгт 1000 ширхэг амны хаалт хандивлалаа

Цэргийн төв эмнэлэгт 1000 ширхэг амны хаалт хандивлалаа

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл дэлхийн олон улс орныг хамраад буй шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  Тус ангийн үйлчин бүсгүйчүүд цэргийн эмч, сувилагч, асрагч, ажилтан алба хаагчид болоод Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан иргэдэд зориулж найман хоногийн хугацаанд 1000 амны хаалт оёсон байна. Энэ талаар тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, хошууч Б.Энхжаргал “Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэдэг цэргийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчид өнөөдөр дэлхий нийтэд тархаад байгаа “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцож, онцгой нөхцөлд өөрсдийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан төр, засгаас даалгасан хариуцлагтай үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. Энэ их цаг наргүй хүч хөдөлмөрийг нь хүндэтгэн үзэж манай ангийн эмэгтэйчүүд өөрсдийн гараар амны хаалт урласнаа гардуулж өглөө. Бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэв. 

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн клиникийн харвалтын хэсгийн ахлах эмч, ахмад Н.Золжаргал “Манай цэргийнхэн бидэнд болоод тусгаарлагдсан иргэдэд тусламжийн гараа сунгасаар байгаад бид их баяртай байгаа. ЗХЖШ, ЗХЖШ-ын Ахмадын хороо, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл, цэргийн холбоочдын ахмадууд, “Алдар” спорт хорооны Монгол сурын баг хамт олон, ЦДБЭЧ-ын ахмадууд гээд олон байгууллага, иргэд тусламж ирүүлж байна” хэмээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн эмэгтэйчүүдэд талархал илэрхийлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Цэргийн төв эмнэлэг нь Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвартын эмнэлгийн зориулалтаар ашиглах 570 өвчтөн хүлээж авах нөхцлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, тусгаарлах байрыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс дэлгэн ажиллуулж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.