ОХУ-ын бүх мужид коронавирусний халдвар бүртгэгджээ

ОХУ-ын бүх мужид коронавирусний халдвар бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орон, бүс нутагт коронавируст халдаваар 2 сая 182 мянган хүн өвчилж, 547 094 хүн эдгэрчээ. Харин 1.4 сая хүн эмчлүүж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд коронавирусний халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар танилцууллаа.

 ОХУ-ын бүх мужид халдвар коронавируст халдвар бүртгэгджээ. Москва, Петербургт коронавирусээр халдварласан хүний тоо хамгийн их байна. ОХУ-ын Алтай мужид коронавирусний халдвар бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 2 хүнээс халдвар илэрчээ. Мөн тус улс Ялалтын баярыг хойшлуулж ахмад дайчдыг хүндэтгэх баяр болгосон байна. Түүнчлэн Москва хотын захирагч эмч нарыг ажил руугаа явахад таксигаар үйлчлэх болон зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргасан.

Коронавирус бүртгэгдсэн 213 улс орон, нутаг дэвсгэрээс өчигдөр Сингапурт хамгийн их буюу 728 шинэ тохиолдол бүргэгджээ. Тухайн улс коронавирусний тархалтыг маш сайн барьж байсан ч гаднаас орж ирсэн зорчигчдыг хянаж чадаагүйгээс халдвартай хүний тоо огцом нэмэгджээ.

Япон улс үндэсний хэмжээнд онцгой байдал зарлалаа. Өмнө нь халдварын тархалт өндөр байсан хотуудад л онц байдал зарласан байсан бол одоо ийнхүү үндэсний хэмжээг болгон зарлажээ.

Европ тивийн зарим оронд хөл хориог цуцлах талаар яригдаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Европын бүсийн захирал хамтын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг уриалж байна гэжээ. Мөн тус тивийн Итали, Франц, Испани улсад коронавирусээр халдварласан хүний тоо буурч байгаа боловч бусад оронд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим орон хөл хорионы хугацааг сунгалаа. Тухайлбал, Их Британид хөл хорионы хугацааг 3 долоо хоног сунгасан бол Польш улс 5 дугаар сар хүртэл хилээ хаах шийдвэр гаргажээ. Мөн БНТУ-д халдвартай хүний тоо огцом нэмэгдэж нэг хоногт 125 хүн нас баржээ. Тус улсад нийт халдвартай хүний тоо 74 мянга давсан байна.

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар үр дүнтэй вакцин, эмчилгээ гартал хүмүүс зай барих дэглэмийг баримтлах хэрэгтэй бөгөөд 2022 он хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдээлжээ. ДЭМБ-аас хөл хориог үе шаттай цуцлахыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.