Цар тахал Красноярскт халдлага үйлдэхэд саад болжээ
![Цар тахал Красноярскт халдлага үйлдэхэд саад болжээ](http://olnodo.com/media/images/5e99438470729.jpg)
Красноярскийн хязгаарын сургуульд халдлага үйлдэх гэж байсан нэгэн өсвөр насны хүүхдийн төлөвлөгөөнд короонавирусний цар тахал саад болсон гэж ОХУ-ын Аюулгүй байдлын алба мэдээлжээ.
Красноярскийн аюулгүй байдлын албаныхан сургуульд зэвсэгт халдлага үйлдэх гэж байсан өсвөр насны хүүхдийг баривчилсан гэж өмнө нь мэдээлсэн юм. Түүнээс сумтай ангийн буу, гар хийцийн тэсрэх төхөөрөг, мөн гар утас, төлөвлөсөн гэмт хэргийнх нь талаарх мэдээлэл бүхий хувийн өдрийн тэмдэглэлийг хурааж авсан байна.
“Сургуулийн үйл ажиллагааг алсын зайны сургалтын хэлбэрт шилжүүлсэн учир тэрбээр террорист ажиллагаагаа хойшлуулж, дөрөвдүгээр сарын 19-20-ны үед үйлдэхээр төлөвлөсөн байсан” гэж Оросын Аюулгүй байдлын хэвлэлийн алба мэдээлжээ.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, уг хүүхэд гар хийцийн тэсрэх төхөөрөг, ангийн буу ашиглан дөрөвдүгээр сард халдлага үйлдэх төлөвлөгөөгөө нэгдүгээр сард гаргажээ. Тэсрэх төхөөрөг хийх зааврыг интернэтээс олж хийснийхээ дараа эцгийнхээ эзэмшдэг барилгын хашаанд нуусан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.