Хятад өмнө нь мэдэгдээгүй байсан коронавирусийн 1290 нас баралтыг нэмж бүртгэлээ

Хятадад коронавирусийн улмаас нас барагсад 1290-ээр нэмэгдэж нийт нас баралтын тоо 4632 боллоо. Ийнхүү огцом нэмэгдсэн нь өмнө нь мэдэгдээгүй, эмнэлгээс гадна нас барсан хүмүүсийн тоог нэмсэнтэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байна.
Нас баралтын тоог нуугаагүй гэж Хятадын талаас мэдээлж буй ба халдварын голомт Ухань хотын 11 сая оршин суугчид олон сарын турш хатуу хөл хорионд байсан.
Одоогийн байдлаар Хятад улсад 82'692 хүн халдварлаж, 4632 хүн нас барсан ба 77'944 хүн эдгээд байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.