"Ремикон", "Говь" ХК-ийн хувьцаануудын ханш хамгийн өндөр байв

"Ремикон", "Говь" ХК-ийн хувьцаануудын ханш хамгийн өндөр байв

Хөрөнгийн биржийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 42,116,493.60 төгрөгийн үнийн дүн бүхий 335,817 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.

Харин 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Ремикон" ХК (RMC +11.60%) болон "Говь" ХК (GOV +5.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Агротехимпекс" ХК (ATI -14.44%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -6.35%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.02 хувиар өсч 16715.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,452,757,946,221.50. төгрөг боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.