Германд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо Хятадыг давла

Германд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо Хятадыг давла

Герман улсад коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүний тоо 83'114 болж халдварын голомт Хятадад эдгэсэн хүний тоог /77'944/ давлаа. 

Дэлхий даяар нэг өдөрт халдварын 86'497 шинэ тохиолдол илэрч, 8'672 хүн нас барснаар нийт халдвар авагсдын тоо 2'248'864, нас барагсдын тоо 154'145 болоод байна. 

Дэлхийн нийт эдгэсэн хүний 571'523 болсноор халдварын идэвхтэй тохиолдол 1'523'196 үлдэж, үүнээс 56'967 хүний бие хүнд байна.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 32'165 /Нийт 709'735/
  2. Испани - 5891 /Нийт 190'839/
  3. Их Британи - 5599 /Нийт 108'692/
  4. Турк - 4353 /Нийт 78'546/
  5. ОХУ - 4070 /Нийт 32'008/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 2535 /Нийт 37'154/
  2. Хятад - 1290 /Нийт 4632/
  3. Их Британи - 847 /Нийт 14'576/
  4. Франц - 761 /Нийт 18'681/
  5. Испани - 687 /Нийт 20'008/
  6. Итали - 575 /Нийт 22'745/

Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

  1. Герман - 83'114
  2. Хятад - 77'944
  3. Испани - 74'797
  4. АНУ - 60'510
  5. Иран - 54'064

Нэг сая хүнд ногдох халдвар авагсдын тоо хамгийн их улсууд:

  1. Сан Марино - 12'820 /Италийн хойд хэсэгт байрлах Сан Марино хот улсын нийт хүн амын тоо 33'931 бөгөөд одоогоор 435 хүн халдвар авснаас 39 нь нас бараад байна/
  2. Ватикан - 9988 /Италийн Ром хотын голд байрлах Ватикан хот улсын нийт хүн амын тоо 801 бөгөөд одоогоор 8 хүн халдвар аваад буй/
  3. Андорра - 9008
  4. Люксембург - 5559
  5. Исланд - 5140
  6. Испани - 4082

Нэг сая хүнд ногдох нас барагсдын тоо хамгийн их улсууд:

  1. Сан Марино - 1149
  2. Андорра - 453 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андоррагийн вант улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 696 хүн халдварлаж 35 хүн нас бараад буй/
  3. Бельги - 445
  4. Испани - 428
  5. Итали - 376

Эх сурвалж: Worldometers.info

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Ремикон", "Говь" ХК-ийн хувьцаануудын ханш хамгийн өндөр байв 2020-04-18

Мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Тоёоношима 2020.04.17/ зодог тайлснаа зарлалаа. 2020-04-18

Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барилаа 2020-04-18

Хятад өмнө нь мэдэгдээгүй байсан коронавирусийн 1290 нас баралтыг нэмж бүртгэлээ 2020-04-18

Сэвлэг үргээх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 2020-04-18

Германд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо Хятадыг давла 2020-04-18

Том Хэнкс вакцин гаргаж авахад зориулж цусаа хандивлажээ 2020-04-18

Өргөдлийн байнгын хороо иргэдийн мэдээллийн дагуу ажиллав 2020-04-18

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, байнгын хороод ирэх долоо хоногт.. 2020-04-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт 2020-04-18

Гурванжингийн гүүрний урд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна 2020-04-18