Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21 цагт хаахаар боллоо

УОК өнөөдөр 18:30 цагт шуурхай хуралдаж Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос орох, гарах хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21:00 цагаас энэ сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргалаа.
ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгааг УОК-ын дэд дарга Т.Бадрал онцлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.