АНУ руу цагаачлахыг 60 хоногийн хугацаагаар зогсоожээ

Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрх баригчид 60 хоногийн хугацаатайгаар цагаачдыг хүлээн авахаа зогсоож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Үл үзэгдэгч дайсантай хийж буй тэмцэл нь ажилчдад нөлөөлж, вирустэй тэмцэж, хүний амийг аврахын тулд Америкийн хэдэн сая иргэн өөрийгөө золиосолж, ажлын байраа орхисон. Бид тэдэнд ажлын байрыг нь буцааж өгөх үүрэгтэй. Ажилтнуудаа хамгаалах үүднээс бид цагаачдыг хүлээн авахаа түр хугацаагаар зогсоож байна. Энэхүү захирамж нь 60 хоног үйлчлэх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид үйлчлэлийн хугацааг сунгах эсвэл өөрчлөх эсэхийг судалж үзнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт Д.Трамп лхагва гарагт гарын үсэг зурах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.