Товцог багт байх айлын нохой нярай хүүхдийн цогцос зууж ирсэн байна.

Товцог багт байх айлын нохой нярай хүүхдийн цогцос зууж ирсэн байна.

Энэ сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумаас мэс заслын шархтай нярай хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал, тус сумын Товцог багт байх айлын нохой нярай хүүхдийн цогцос зууж ирсэн байна. Улмаар айлын хүмүүс цагдаагийн газарт дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад тус цогцос нь нэг сар орчимтой эрэгтэй хүүхдийнх болох нь тогтоогдсон бөгөөд хэвлийн хэсэгт мэс заслын зүсэлт хийж гэдсийг эргүүлэн оёсон байжээ. Мөн нярай  нас бараад 2-3 хоносон гэх ба хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газарт нарийвчлан шалгаж байна. Одоогоор цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, эд эрхтэн нь бүрэн бүтэн эсэх, нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.