УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээ МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээ МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа /2020.04.20/ гарагт МАХН-аас гарч байгаагаа мэдэгдсэн билээ.

Тэрбээр намаасаа гарч байгагаа "Өнгөрсөн 2017 онд намайг МАХН-аас хөөсөн талаар мэдэгдэл хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, нам гишүүнээ хөөх заалт байхгүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн, тэр дундаа Орхон аймгийн 47 дугаар тойрог буюу 4222 иргэн санал өгч, МАХН-аас О.Баасанхүүг сонгосон. Тиймээс дөрвөн жил МАХН-ыг суудалтай байлгах нь миний үүрэг. Намайг намаасаа хөөсөн гээд сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаяж болохгүй. Харин одоо намуудын мөрийн хөтөлбөр засагдаж, нэр дэвших нь тодорхой болсон тул эдгээр сонгогч надад гомдохгүй байх” гэж тайлбарласан байдаг. 

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.22/ АН-д элсэж байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгджээ. Тэрбээр "Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор АН-д элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12:00 цагт АН-ын төв байрнаас очиж авна" хэмээн бичжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.