Бичиг баримтаа биедээ авч яваарай

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нийслэл хот руу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн.
Налайхын иргэдийн хувьд хязгаарлалтад орохгүй хэдий ч нийслэл хот руу нэвтрэхдээ хэд хэдэн газар шалгуулах юм. Иймд та бүхэн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхааруулж байна.
Мөн шаардлагагүй бол хязгаарлалт тогтоосон эдгээр өдрүүдэд зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.