УБТЗ ХНН-ээс мэдэгдэл гаргалаа.

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан өчигдөр орой болж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос COVID-19 илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ дагуу Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан УБТЗ ХНН-ээс мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, "Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу төмөр замын орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020.04.21-ний 21:00 цагаас эхлэн 2020.04.25-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоосон тул зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.
Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүй буцаан олгох ба хугацааг сунгаж сольж үйлчилж байна. Жич: Бүх тасалбарын кассууд дээр очиж буцаалтаа хийнэ үү" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.