КОВИД-19: Миссури муж Хятадыг шүүхэд өгчээ

КОВИД-19: Миссури муж Хятадыг шүүхэд өгчээ

АНУ-ын Миссури муж Хятад улсыг шинэ төрлийн коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүргэсэнд буруутган шүүхэд өгчээ.

Тус мужийн ерөнхий прокурор Эрик Шмитт Хятадын засгийн газар КОВИД-19-ийн аюул, халдварын талаар худал мэдээлж, энэ талаар анхааруулсан хүмүүсийг дуугүй болгож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Түүнчлэн, Миссури муж Хятадын эрх баригчид олон нийтийг хуурч, чухал мэдээллийг нуун дарагдуулж, үнэнийг хэлсэн хүмүүсийг баривчилж, вирус хүнээс хүнд халдварладгийг үгүйсгэж, судалгааны ажлыг устгаж, урьдчилан сэргийлж болох байсан цар тахалтай олон сая хүнийг нүүр тулахад хүргэсэн гэж буруутгаж байна. Үүний сацуу Хятадын эрх баригчид коронавирусний халдварын эхний үе шатанд зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ оны нэгдүгээр сард халдвар анх дэгдсэн Ухань хотоос 175 мянган хүн бусад хотууд руу гарсан гэж буруутгажээ. Цар тахал өвчин, үхэл тариад зогсохгүй асар олон тооны хүн ажлын байраа алдахад хүргээд байна гэж тус муж мэдэгджээ.

Тиймээс Миссури муж нийгмийн дэг журмыг алдагдуулсан, асар аюултай үйлдэл хийсэн, үүргээ биелүүлээгүйн төлөө нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Гэхдээ нэхэмжлэгч нөхөн төлбөрийн хэмжээг заагаагүй байна. Хариуцагчаар Хятадын Засгийн газар, Хятадын Коммунист нам, албан тушаалтан, төрийн байгууллагуудыг нэрлэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.