АНУ-ын нефть, хийн компаниудыг дэмжих төлөвлөгөө боловсруулна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефть, хийн компаниудад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Эрчим хүч болон Сангийн яамандаа үүрэг болгосон байна.
“Бид Америкийн нефть, байгалийн хийн агуу үйлдвэрлэлийг хэзээ ч уналтад оруулахгүй. Эдгээр маш чухал компаниудыг, ажлыг байруудыг урт хугацаанд тогтвортой байлгах төлөвлөгөө боловсруулахыг би Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгалаа” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгджээ.
Даваа гарагт “WTI” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ түүхэнд анх удаа хасах үзүүлэлт рүү орж буурсан юм. Энэ нь нефтийн эрэлт сул байгаа болон АНУ-ын нефть хадгалах байгууламжууд дүүрсэнтэй холбоотой байна. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн арилжаа хаагдах хүртэл “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь -37.63 ам.долларт хүрч, 300 хувиар унажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.