Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч огцорлоо

Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч огцорлоо

Тамас Ажаныг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байх явцад Олон Улсын хүндийн өргөлтийн холбоо (ОУХӨХ)-ны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон хэмээн тус байгууллагаас лхагва гарагт мэдэгдлээ.

Унгар гаралтай Ажан нь 1976 оноос хойш ОУХӨХ-д ажиллах хугацаандаа 24 жил ерөнхий нарийн бичгийн дарга, 20 жил ерөнхийлөгчөөр ажилласан байна.

ОУХӨХ-ны цахим хуудаст тавигдсан мэдэгдэлд 81 настай Ажан нь “Би өөрийн амьдралын хамгийн сайхан жилүүдийг хайртай спортдоо зориулсан” хэмээн өгүүлжээ. ОУХӨХ-ны эмэгтэйчүүдийн хорооны дарга, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Урсула Папандреа нь ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус байгууллагыг үргэлжлүүлэн удирдах юм байна.

Ажан нь 1 дүгээр сарын 5-нд Германы ARD телевизээр дамжуулсан “Хүндийн өргөлтийн эзэн” хэмээх баримтат нэвтрүүлэгт дурдсан мэдээллийг удаа дараа үгүйсгэсээр байгаа юм.

ОУХӨХ-ны цахим хуудаст гаргасан баримт бичигт дурдсанаар энэхүү телевизийн мэдээлэл нь үндсэндээ Ажаны эсрэг нэвтрүүлэг байсан бөгөөд "санхүүгийн зөрчил, авлига, допингийн хяналтын хуваарилалт, допингийн дээжийг буруу ашиглах, допингийн төлбөрийн зөрчил, тодорхой үндэстнүүдэд допингийн идэвхтэй ажиллагаа, танил талдаа давуу байдал олгосон асуудлуудтай холбоотой байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 690 393 болжээ 2020-04-22

АНХААР: Коронавирусний шинжилгээ нь СӨРӨГ гарсан бол онгоцонд суулгана 2020-04-22

Ядуу орнуудад хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг сануулжээ 2020-04-22

АНУ-ын нефть, хийн компаниудыг дэмжих төлөвлөгөө боловсруулна 2020-04-22

Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлана 2020-04-22

Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч огцорлоо 2020-04-22

Италид хөл хориог цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулна 2020-04-22

О.Баасанхүү Ардчилсан намын гишүүн боллоо 2020-04-22

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 2020-04-22

ДЭМБ: Хүмүүс зайнаас харилцах хэв маягийг мөрдлөг болгох шаардлагатай 2020-04-22

“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ 2020-04-22