Буриадад коронавирусний халдвар авсан хүний тоо 163 болж нэмэгджээ

Буриадад коронавирусний халдвар авсан хүний тоо 163 болж нэмэгджээ

ОХУ-ын Буриад улсад коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 10-аар нэмэгдэж, 163 болжээ.  

“Дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний байдлаар Буриад улсад 163 хүн “COVID-19”-ийн халдвар авсан бөгөөд 49 хүн эдгэрч, хоёр хүн нас барлаа. Одоогийн байдлаар 111 хүн эмнэлэгт эмчлүүлж байна” гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

Мэдээлэлд тэмдэглэснээр, нэг өдрийн дотор зургаан хүн эмнэлгээс гарсан байна. Халдвар авсан хүмүүсийн дунд 10 хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Эмнэлгээс гадуур уушгины хатгалгаа туссан 47 хүн байгаа бөгөөд тэдний 29 нь, мөн 65-аас дээш насны 10 хүн байгаагийн найм нь коронавирусээр халдварласан байна. Харин эрчимт эмчилгээний тасагт коронавирусний халдвартай гурван хүн хэвтэж байгаагаас 1 хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.