Ерөнхийлөгч Х.Баттулга хувиасаа 5000 хамгаалалтын хувцас хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст хувиасаа 5000 ширхэг хамгаалалтын хувцас хандивлахаар болжээ.
“Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хандивыг өнөөдөр /2020.04.22/ Улсын Онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшинд гардуулан өгнө. Хамгаалалтын хувцсыг Монголд үйлдвэрлэжээ.
Ерөнхийлөгч хувиасаа улсынхаа Онцгой комисст хандив өргөж байгаа тухай мэдээг “ЦентралАзия” агентлаг мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2,5 сая хүн коронавирусний халдвар авч, 177 мянган хүн амь насаа алдсан. Монголд халдварын тохиолдол 35-д хүрээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.