Эх орондоо буцах хүсэлт гаргасан оросууд бүгд Монголоос буцжээ

Эх орондоо буцах хүсэлт гаргасан оросууд бүгд Монголоос буцжээ

Монгол Улсад эх орондоо буцах хүсэлт гаргасан Оросын иргэд үлдээгүй, бүгд буцсан гэж Улаанбаатар дахь ОХУ-ын элчин сайдын яам РИА Новости агентлагт мэдээлжээ.

“Энд бүх зүйл сайн байна. Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сараас эхлэн хорио цээрийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд элчин сайдын яаманд буцах хүсэлтээ гаргасан иргэд бүгд буцсан. Монголын эрх баригчид Оросын иргэдийг эх орондоо буцах боломж олгосон. Цаашид буцахыг хүссэн иргэд автомашинаар хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарах боломжтой” гэж тус улсын элчин сайдын яам мэдээлжээ. Монгол Улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр, энэ сарын 22-ны байдлаар тус улсад нийт 35 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд зөөвөрлөгдөж орж иржээ. Халдвар авсан өвчтөнүүдийн дунд Оросын иргэд байхгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 2 564 323 хүн коронавирусээр халдварласнаас 177199 хүн нас барж, 679755 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 824438 /нас барсан 45039/, Испанид 204178 /нас барсан 21282/, Италид 183957 /нас барсан 24648/, Францад 159299 /нас барсан 20829/, Германд 148299 /нас барсан 5086/, Их Британид 130172 /нас барсан 17378/, Туркт 95591 /нас барсан 2259/, Иранд 84802 /нас барсан 5279/, БНХАУ-д 83779 /нас барсан 4632/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.