Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 27-нд нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 27-нд нээнэ
Өчигдөр /2020.04.22/ 23:00 цагийн орчимд гурвалжингийн гүүрний нэг урсгалыг хааж гүүрний гурван холбоосын засварын ажил эхэлсэн байна. Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа учраас Нийслэлийн авто замын газраас ийнхүү засварын ажлыг эхлүүлжээ. Урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 ДЦС-аас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаагдсан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгож хөдөлгөөнийг зохицуулжээ. Ингэснээр ачаалал нэмэгдэж, түгжрэл ихсэж байгаа ч ирэх долоо хоногийн даваа гарагийн 10:00 цагт нээхээр ажиллаж байна. Ачааллыг бууруулах зохицуулалтыг хийхээр БГД-ийн ЗЦХ-ийн алба хаагчид нэмэлтээр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.