АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт гарын үсэг зуржээ

Коронавирусний цар тахлын улмаас ажлын байрны хомсдол үүсээд буй нөхцөлд АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
“Ажилтнуудаа хамгаалах үүднээс бид цагаачдыг хүлээн авахаа түр хугацаагаар зогсоож байна. Ингэснээр манай улсын эдийн засаг өсөх үед ажилгүй иргэдээ хамгийн түрүүнд ажлын байраар хангах баталгаа болно. Түүнчлэн бид эмнэлгийн нөөцөө гамнаж байгаа” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна.
Энэхүү захирамж нь коронавирустэй тэмцэхэд нь тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн бусад ажилтанд хамаарахгүй аж. Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэд хэдэн удаа явуулсан нийгмийн санал асуулгуудын талаар олон нийтэд танилцуулжээ. АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар хориглож байгааг Америкчуудын дийлэнх нь дэмжиж байгааг уг санал асуулгуудын дүн харуулсан байна.
Ийм зарлигт гарын үсэг зурна гэдгээ Д.Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Энэхүү хязгаарлалт нь АНУ-д байнгын оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах хүсэлтэй хүмүүст хамааралтай гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн цагаачлалыг хоёр сарын хугацаагаар түр зогсоож байгааг дурдаж, зарлиг үйлчлэх хугацааг сунгах эсэх талаар хожим шийдвэр гаргахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.