Ж.Ганбаатар:НӨАТ-ын иргэдэд очих дарамтыг бууруулахад анхаарах ёстой

Ж.Ганбаатар:НӨАТ-ын иргэдэд очих дарамтыг бууруулахад анхаарах ёстой

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэх мэт хуулийн төсөл, тогтоолуудыг хэлэлцэх билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр “Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудал дээр бараг долоо хоног бүр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал орж ирж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр олон байгууллага НӨАТ-ын падаан бичиж өгөхгүй болж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд чөлөөлөгдсөн байгууллагын өмнөөс НӨАТ төлөх болдог. Нэгэнт уг татварыг чөлөөлж байгаа бол падааныг нь аж ахуйн нэгж, иргэдэд өгөх боломжоор хангаж болдоггүй юм уу гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асууя. НӨАТ-тай холбоотой зарим зохицуулалт аж ахуйн нэгж байгууллагуудад хүндээр тусаж, тайлан гаргах бүрд НӨАТ төлдөггүй байгууллагын тоо нэмэгдэж байна. Чөлөөлөх асуудлыг буруу зөв, гэж яримааргүй байна. Гэхдээ чөлөөлж байвал жижиг аж ахуйн нэгж, иргэдэд очиж байгаа дарамтыг нь бас чөлөөлж болохгүй юу гэдэг асуудалд анхаарах хэрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх нь нэг талаас сайн мэт боловч нөгөө талаас жижиг аж ахуйн нэгж, иргэдэд давхар дарамт болж очиж байгаа” хэмээлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНХААРУУЛГА:Гол, мөрөн, нуурын мөс өргөгдөн хэврэгшиж байна 2020-04-23

Халдвартай сүмочийн дэвжээний тусгаарлалтын хугацаа дуусжээ 2020-04-23

Америкчуудын дийлэнх нь эрүүл ахуйн арга хэмжээг цуцлахыг аюултай гэж үзэж байна 2020-04-23

Ял шийтгэлийн тодорхойлолтыг “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах боломжтой боллоо 2020-04-23

ЭМЯ: Хүүхдээс насанд хүрэгчдэд халдах эрсдэл өндөр байна 2020-04-23

Ж.Ганбаатар:НӨАТ-ын иргэдэд очих дарамтыг бууруулахад анхаарах ёстой 2020-04-23

Д.Нямхүү: Тээврийн жолоочтой ойр байсан 26 хүнээс коронавирус илрээгүй 2020-04-23

Хүмүүнлэгийн дуучин, МУГЖ Ж.Уранчимэг 82 дахь хандивын тоглолтоо онлайнаар хийнэ 2020-04-23

Цар тахлын эсрэг Ерөнхий сайдын ОНЦЛОХ ҮГС 2020-04-23

Т.Билэгжаргалыг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ гэх шинжээчийн дүгнэлт гарчээ 2020-04-23

Хөгжлийн БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШҮҮХ хурлын тов гарлаа 2020-04-23