Цар тахлын эсрэг Ерөнхий сайдын ОНЦЛОХ ҮГС

Цар тахлын эсрэг Ерөнхий сайдын ОНЦЛОХ ҮГС

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.04.23/ Улсын II эмнэлгийн өргөтгөлийн үйл явцтай танилцлаа. Энэ үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгнээс нь ОНЦОЛЖ байна.


  • Засгийн газрын зүгээс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байгаа.
  • Халдвар зөөвөрлөгдөж орж ирж байна. Дотооддоо тархаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Халдварын шинжилгээг зөвхөн гаднаас орж ирж байгаа иргэдээс аваагүй. Иргэдээс ч түүвэрлэж авч байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвар тархаагүй байна.
  • ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна.
  • Ард иргэдийн ухамсар ч маш сайна. Амны хаалтгүй иргэд алга. Бүгдээрээ ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж байна.   
  • Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Улсын хэмжээнд маш сайхан лабораторитай болсон байна. Маш олон шинжилгээг эсийн түвшинд хийх боломжтой болсон байна.

Нөхцөл байдал хүндэрвэл хоёрдугаар эмнэлгийг КОВИД19-ын эсрэг арга хэмжээг энэ эмнэлэгт авна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 500 гаруй ор байна. Дээр нь ХӨСҮТ байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрлээ гэхэд 1000 хүнийг шууд тусгаарлаад эрчимт эмчилгээ хийх боломж байна.

  • Нэн яаралтай төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Энэ эмнэлгийг эхлээд КОВИД19-ын эсрэг авах арга хэмжээнд ажиллана. Цаашдаа өөрийнх нь чиглэлээр ажиллуулна. 
  • Бид нэн түрүүнд хорио цээрийн дэглэмээ сахих, амны хаалтаа зүүж, гадуур гарахгүй байх, метр хоорондын зайгаа барих ёстой.
  • Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүр биелүүлэх хэрэгтэй. Тэгэж чадвал Монгол Улс одоо байгаа диваажин шигээ амар амгалан байна. Аюул хаалга тогшоод ороод ирсэн ч хамгаалалтад орж бүслэгдчихээд байгаа. Задрах вий, мутацид орох вий. Тиймээс бид бүгдээрээ болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.