Д.Нямхүү: Тээврийн жолоочтой ойр байсан 26 хүнээс коронавирус илрээгүй

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.04.23/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад 1240 хүн байна. Үүнээс 32 хүн тусгаарлалтад орж, есөн хүнийг тусгаарлалтаас гаргасан. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан сүүлийн нэг тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн лабораториа ажиллуулж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор ажиллаж байна. Нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Хамгийн гол нь машины жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдэг нь батлагдсан" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.